О.Цогтгэрэл: УИХ-ын даргыг хурал даргалах ёс зүйгүй л гэж үзэж байгаа тул өнөөдөр болон маргаашийн чуулганд суухгүй

О.Цогтгэрэл: УИХ-ын даргыг хурал даргалах ёс зүйгүй л гэж үзэж байгаа тул өнөөдөр болон маргаашийн чуулганд суухгүй

АН-ын бүлэг УИХ-ын даргын ёс зүй, улсын төсөв эзэнгүйтэж байгаа асуудлаар шийдвэр гаргахаар хуралдах болсон тул хуралдааныг орхин гарсан юм. Тэгвэл уг асуудлаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "АН-ын бүлгийн гишүүд ирцэнд орсон. Чуулганы хуралдаанаас завсарлага аваагүй. Олонх нь ирцээ бүрдүүлээд ажиллах бүрэн боломжтой. Бид ажлыг гацаагаагүй. Өнөөдөр болон маргаашийн чуулганд л ийм байдлаар оролцоно. Дараагаас нь асуудлуудыг ахин хэлэлцэнэ. УИХ-ын даргыг хурал даргалах ёс зүйгүй л гэж үзэж байгаа юм" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: