Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг сайдаар томилсон бөгөөд хууль зөрчөөгүй

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг сайдаар томилсон бөгөөд хууль зөрчөөгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох Ерөнхий сайдын саналыг УИХ-ын чуулганаар хэзээ хэлэлцэх болон хууль зөрчсөн гэх асуудлыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр” Ойлголтын зөрүү яваад байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох асуудал бол зөвшилцөх асуудал биш. Энэ бол Монгол улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон онцгой бүрэн эрх. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлтийн нэгэн амин сүнсний нэг нь Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг. Энэ шийдвэрээ гаргахдаа Монгол улсын төрийн тэргүүнд танилцуулдаг. Мөн УИХ-д танилцуулдаг. Харин зөвшилцдөг гэдгийг тодотгоё. УИХ-ын хууль тогтоомжтой ижил зөвшилцөж эцсийн шийдвэр гаргадаггүй гэсэн үг. Энэ чуулганы хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг танилцуулах үед гишүүд асуулт асууж, үг хэлж болно. Гэхдээ гаргасан шийдвэрт нөлөөлөхгүй” гэв.

ШУУД ҮЗЭХ: