АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын даргыг хурал даргалахгүй байх болон төсвийг буцаах асуудалд нэгдмэл байр суурьтай байх шийдвэрийг гаргажээ

АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын даргыг хурал даргалахгүй байх болон төсвийг буцаах асуудалд нэгдмэл байр суурьтай байх шийдвэрийг гаргажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.10.02/ ээлжит бусаар хуралдаж, өнгөрсөн долоо хоногт намын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт өгсөн чиглэлийн дагуу нэгдмэл байр суурьтай байх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудаа шийдтэл хурал даргалахгүй байхыг шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн барьсан, эдийн засгийг сэргээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нийгмийн бодит хүлээлтэд нийцээгүй, алдагдалтай төсвийг Засгийн газарт буцаан татахыг шаардах гэсэн хоёр асуудалд бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байх албан ёсны шийдвэр гарсан байна.