С.Бямбацогт: Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудалд харамсаж байна. Үг хэлж, шүүмжилсний төлөө намаас хөөх нь зохимжгүй

С.Бямбацогт: Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудалд харамсаж байна. Үг хэлж, шүүмжилсний төлөө намаас хөөх нь зохимжгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр энэ үеэрээ, "Төрийн ажил тасалдах ёсгүй. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн. Хуульд Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, Ерөнхий сайд өөрөө томилно гэсэн заалттай. Үүний дагуу Ерөнхий сайд нь ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилохыг танилцуулах ажлаа хийсэн. Мөн өчигдөр УИХ-д танилцуулах ажлыг зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг бичгээр хүргүүлсэн. Харамсалтай нь УИХ энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Төрийн ажлыг тасралтгүй явуулах ёстой тул Засгийн газрын гишүүнийг яаралтай Их хуралд танилцуулах ажлыг хийх тал дээр УИХ санаачилгатай ажиллах ёстой. Ерөнхий сайдын энэ шийдвэрт процессын алдаа байгаагүй. Ерөнхий сайдыг би хувьдаа нэг хүний эсрэг асуудал гаргалаа гэж бодохгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэхэд Б.Энхбаяр сайд илүү сайн ажиллаж чадах байх гэсэн үүднээс тийм шийдвэр гаргасан байх гэж бодож байна. Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудалд миний хувьд харамсаж байгаа. Учир нь үзэл бодол, үнэт зүйлээр нэгдсэн намд олон ургальч үзэл байх ёстой. Үг хэлсний төлөө, шүүмжилсний төлөө намаас хөөх нь зохимжгүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: