“Туулын хурдны зам” төслийг хууль, хяналтын байгууллагын шалгалт дуусах хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргасан. Гэвч бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна.
“Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалт үргэлжилсээр байгаа гэх байршилд албаны хүмүүс хяналт шалгалт хийхээр очиход, барилгын талбайд арматур зангидан бүтээн байгуулалт хийж, цемент цутгасан ч хатаагүй байгаа аж. Түүнчлэн төслийн талбай дээрх ажилтнууд “цэвэрлэгээ хийж байгаа”, “машин техникээ засварлаж байна” гэх тайлбар өгсөн байна. Мөн тус байршилд олон тооны хүнд даацын автомашинууд байрлуулсан, экскаватор шороо ухаж байгаа, мөн олон ажилчид ажиллаж байгаа нь харагдана.
Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаа авснаас хойш нийслэлийн төсөв хурдтай өсөж, 1.2 их наяд төгрөгөөс 5.8 их наяд төгрөгт хүрсэн нь Улаанбаатар хот төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээгээр “тусдаа вант улс” мэт болсон гэх шүүмжлэлийг ч дагуулах болсон. Тэгвэл өнөөдрийн жишээнээс харахад Улаанбаатар хот үнэхээр вант улс болчихоод удирдлага нь Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөхгүй, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа бүтээн байгуулалтаа хууль бусаар үргэлжлүүлж байгаа дүр зурагтай байна. Үүнээс үүдэн шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа ажилчиддаа ямар хариуцлага тооцдог вэ буюу Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал анхаарал татаж эхэллээ.
ВИДЕО: