Ц.Санжаачойпэлийг эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаас нь өмнө суллажээ

Ц.Санжаачойпэлийг эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаас нь өмнө суллажээ

Өнгөрсөн сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн байх үедээ бусдын биед халдсан хэрэг гарсан. Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар 30 хоног хорих шийдвэр гарсан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног бус 16 хоног хориод сулласан байна. Тодруулбал, түүнийг эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө сулласан аж. Одоогоор түүнийг гадуур шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах хориг нь хэвээр байгаа юм.