Нийтийн албанд томилогдох 393 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийтийн албанд томилогдох 393 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны наймдугаар сарын 04-08-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 393 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 233 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 160 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянасан аж.