Ц.Санжаачойпэлийг сулласныг прокурор эсэргүүцэж, гомдол гаргажээ

Ц.Санжаачойпэлийг сулласныг прокурор эсэргүүцэж, гомдол гаргажээ

Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорихоос өмнө сулласан шийдвэр олон нийтийн дунд маргаан дагуулсан.

Өнгөрсөн сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн байх үедээ бусдын биед халдсан хэрэг гарсан. Улмаар 30 хоног хорих шийдвэр гарсан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног бус 16 хоног хориод сулласан байна. Тодруулбал, түүнийг эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө сулласан аж. Мөн хилээр гарах хязгаарлалт тавьсан гэдгийг эх сурвалж баталлаа.  Тэгвэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж гомдол гаргажээ. Уг гомдлыг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.