Хохирогчийг онц харгис хэрцгийгээр зодож, хууль бусаар хорьсон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хохирогчийг онц харгис хэрцгийгээр зодож, хууль бусаар хорьсон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас У.Б, Н.Н, М.О нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас У.Б нь Н.Н, М.О нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Ц.Б-гийн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэн нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, улмаар хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр түүнийг тээвэрлэн, хууль бусаар хорьсон, мөн хохирогчийн биед нь онц харгис хэрцгийгээр халдан зодож, хүч хэрэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 (хүн хулгайлах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 (хүнийг хүчээр алга болгох), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 (бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 (дээрэмдэх),  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 (мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.