“Их хурд 10” барилдаанд Улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар барилдаж байна

“Их хурд 10” барилдаанд Улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар барилдаж байна

Монголын морин спорт, уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, “Их хурд-Х” шигшмэл хурдан морьдын уралдаан, монгол уяачдын өдөрт зориулсан баяр наадмын бөхийн барилдаан өнөөдөр гурвын даваагаар үргэлжилнэ.

Барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, Б.Серик, С.Сүхбат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Э.Даш нарын өндөр цолтой бөхчүүд барилдаж байна. Өчигдөр болсон хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын харцага Ш.Уламбаяр сумын заан Б.Ган-Эрдэнэд, улсын начин Ш.Шинэбаяр аймгийн начин Г.Пунцагцэрэнд, улсын начин Д.Амарсайхан аймгийн начин А.Машбатад, улсын начин О.Түмэн аймгийн начин А.Ширнэндагвад унажээ. Барилдааны хоёрын даваанд аймгийн арслан М.Цэрэн, Н.Баярбаатар нар тунаснаас Төв аймгийн харьяат Н.Баярбаатар давсан байна. Хүй долоо худагт болж буй хүчит бөхийн барилдаан гурвын даваагаар үргэлжилнэ.




Өнөөдөр нохой өдөр

9 цагийн өмнө