Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Бямбадорж, Б.Баттулга нар хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тухайн этгээдүүдийг одоо ч олж тогтоогоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бямбадорж нар нь гадаад улсад байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм. Харин дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэг шүүхийн шатанд байгаа бөгөөд шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, улмаар хэргийн оролцогчид оргон зайлсан хэмээн хойшлуулсаар байгаа юм. 




Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө