Энэ сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно. Нээлтийн өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-нд 15:00 цагт хаалгаа нээж, иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой юм байна.
Харин 8 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авна. Энэ хугацаанд иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг ашиглан алхалт, гүйлт хийх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхдүүдэд цэвэр агаарт тоглох, ахмад настанд нам гүм орчинд агаарлах боломжтой юм.