АТГ "Босоо" С.Ганбаатарыг Эрүүгийн хэргийн гурван зүйл ангиар яллагдагчаар татан, шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлжээ

АТГ "Босоо" С.Ганбаатарыг Эрүүгийн хэргийн гурван зүйл ангиар яллагдагчаар татан, шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлжээ

АТГ-аас өнгөрсөн зургаадугаар сард /2025.06.24/ Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн айлд нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Тус айлд нэгжлэг хийлгэхгүй. Миний ойр тойрны туслах янз бүрийн хүмүүсийг шалгаад зовоож байгаа" гэх зүйлсийг ярьж, лайв бичлэг хийж, сүрийг үзүүлсэн байдаг.

Улмаар бид тухайн үйл явдалтай холбоотойгоор С.Ганбатаарын "нэгжлэг хийлгэхгүй" хэмээн хамгаалж байсан газрынх нь талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тухайн үед эх сурвалжийн мэдээлж байснаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлсэн гэх хэрэгт шалгаж байж болзошгүй гэгдэж байсан юм.

Тэгвэл "Босоо" гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дууссан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. 

"Босоо" гэх С.Ганбаатар нарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, түүнийхээ хариуд аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.




Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө