Монголын морин спорт уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг "Их хурд-Х" наадам өнөөдөр /2025.08.08/ Хүй долоон хутагт эхэлнэ. Наадмын хүрээнд шигшмэл хурдан морьдын уралдаан, хүчит 256 бөхийн барилдаан болох юм.
Тэгвэл монголын алдарт уяачид, моринд хайртай монголчууд тус наадмыг хүндэтгэн, өргөн дэлгэр наадахаар нэлээдгүй хэмжээний хандив өргөжээ.
Тухайлбал,
- "Макс" группын эзэн, Тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар "Уралдаанч хүүхдийн" шагнал-315 сая төгрөг
- Тод манлай уяач Бичээрэйн Далай "Сонгомол бага нас"-ны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая
- Тод манлай уяач Зашзэгвэн Дагвадорж шигшмэл хурдан морьдын уралдааны ерөнхий ивээн тэтгэгч-300 сая
- Аймгийн алдарт уяач Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнэ "Сонгомол дунд" насны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая
- Улсын алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнх, Улсын манлай уяач Баатарын Даваадорж, Улсын манлай уяач Гончигбатын Батболд "Сонгомол дээд" насны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая
- Улсын алдарт уяач Гантөмөрийн Чинзориг "Даага насны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая
- Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн "Шүдлэн" насны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая
- Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ "Хязаалан" насны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая
- Улсын алдарт уяач Баярмагнайн Ганбат, иргэн Ганболдын Ариунболд нар "Соёолон" насны түрүү морины бай шагнал "Land cruiser-300" маркын авто машин
- Тод манлай уяач Пүрэвийн Батсайхан "Их нас"-ны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая
- Иргэн Батсүхийн Наранхүү "Азарга" насны 1-30 хүртэлх бай шагнал-300 сая төгрөг хандивласан байна.
Мөн тод манлай уяач Лхагвын Цэндэлэг 20 сая, Улсын алдарт уяач Чилхаагийн Уламбаяр 30 сая, Улсын манлай Гончигжавын Мөнхсайхан 70 сая, тод манлай уяач Хэнгэргийн Цогтсайхан 10 сая, иргэн Сосорын Мөнхбат 30 сая, аймгийн алдарт уяач Цэвээндоржийн Мягмардорж 10 сая, Улсын манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөх 10 сая, иргэн Чойжамцын Чинбат 50 сая, иргэн Чойжилын Батжаргал 50 сач, Улсын алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагва 20 сая, Тод манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар 10 сая төгрөгийн хандив өгчээ.