Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалаас харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна

Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалаас харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна

Өчигдөр буюу 2025.08.11-нд Улсын Онцгой комиссын III-р хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон бусад асуудлаар хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргалаа. 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн

-0.5 хувь нь маш хүчтэй гантай,

-3.2 хувь нь хүчтэй гантай,

-9.9 хувь нь гантай,

-18.7 хувь нь гандуу,

-67.6 хувь нь гангүй зуншлага хэвийн байна.

Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг холбогдох байгууллагууд мэдээлээ.