Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулж буйтай холбогдуулан олон нийтээс санал авах цуврал хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулж байгаа билээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийг 2025.08.11-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар тус тусын салбарын 2026 оны төсвийн төсөлд тусгаж буй саналаа танилцууллаа. Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, Үндэсний аудитын газар, Сангийн яамны мэргэжилтнүүд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд, харьяа газрын дарга нар, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нээлттэй оролцлоо. Оролцогчид амаар болон бичгээр 2026 оны төсвийн төсөлд тусгах саналаа илэрхийлж, сонирхсон асуултдаа хоёр яамны удирдлагуудаас хариулт тайлбар авсан юм. Иргэд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд "E-Mongolia" цахим системээр болон 11-11 төвийн утсаар болон саналаа өгөх нээлттэй бөгөөд санал асуулга 2025.08.14-ний өдрийг дуустал үргэлжилнэ.