2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал явагдана.
Бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна. Хэрэв та түр оршин суугч бол оршин сууж буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай ба хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу.