Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай хээрийн сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Өнгөрсөн жил “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулийг Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол, Орос дайчдын баатарлаг ялалтын өлгий нутаг Дорнод аймагт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жил ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, “Сэлэнгэ-2025” хамтарсан хээрийн сургуулийг ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт буюу “Бурдуны” полигонд хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Сургууль 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдах аж. Хээрийн сургуульд Монгол талаас Хуурай замын цэргээс гадна Тусгай хүчний цэргийн шүхэрчин дайчид, Агаарын цэргийнхэн оролцох юм байна.