Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярдорж иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан хэрэг гарчээ

Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярдорж иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан хэрэг гарчээ

Монголын морин спорт уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг "Их хурд-Х" наадам  эдгээр өдрүүдэд Хүй долоон хутагт болж байгаа билээ.

Тус наадамд хурдлах хурдан морьдыг Морин спорт уяачдын холбооны эрх бүхий хүмүүс хэмжиж, хэмжээнд таарахгүй морьдыг уралдуулахгүй байгаа билээ. Мөн айргийн тавд хурдалсан морьдыг хасах шийдвэр гаргаж байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.08.10/ иргэн Д.Мөнх-Эрдэнэ Хүй долоон хутагт очиж, "Морьдыг буруу хэмжиж байна" хэмээн лайв бичлэг хийсэн. Энэ үеэр Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, Тод манлай уяач Б.Баярдорж иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан хэрэг гарсан байна. Тиймээс ч цагдаагийн байгууллага түүнээс тайлбар мэдүүлэг аваад байгаа аж. Тэрбээр энэ талаараа цахим сүлжээгээрээ дамжуулан лайв бичлэг хийж мэдээлэл өглөө. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө