Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг энэ сарын 16 хүртэл хааж, шинэчилнэ

Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг энэ сарын 16 хүртэл хааж, шинэчилнэ

Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэнэ.

Зам хаах: 8 дугаар сарын 13-ны 23:00 цаг

Зам нээх: 8 дугаар сарын 16-ны 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.