ЭЕШ өгөхөөр явж буй сурагчдыг үнэгүй хүргэж өгч буй таксины жолооч сошиалд эерэг хандлага түгээлээ

ЭЕШ өгөхөөр явж буй сурагчдыг үнэгүй хүргэж өгч буй таксины жолооч сошиалд эерэг хандлага түгээлээ

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу пүрэв гарагт улс даяар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм.

Тэдний,

  • 14,812 нь Улаанбаатар хотынх,
  • 17,541 нь орон нутгийн бол
  • Өмнөх оны 3,586 шалгуулагч байна.

Тэгвэл өнөөдөр /2024.07.04/ ЭЕШ өгөхөөр явж буй сурагчдыг үнэгүй хүргэж өгч буй таксины жолоочийн зураг сошиалд эерэг хандлага түгээж байна.