Цагдаагийн байгууллагад Архангай аймгийн нутаг дэвсгэрт автомашин мотоциклтой мөргөлдсөн тухай дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгалт явуулахад “Toyota Lexus” маркийн автомашины жолооч “Мустанг” маркийн мотоциклыг мөргөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Ослын улмаас улсын дугааргүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй мотоцикл унаж явсан насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн байна. Тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг анхаарууллаа. Мөн мотоциклыг зөвхөн 18 насанд хүрсэн, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодох ёстойг онцлон сануулж байна.