Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг "Алтан цом"-ын хагас шигшээ барилдаан маргааш дөрөвдүгээр сарын 11-нд болно. Баридаан Монгол бөхийн өргөөнд 14:30 цагт эхлэх бөгөөд багууд дараах байдлаар учраа таарч буй.
- М-Си-Эс энержи баг -Хамаг Монгол баг
- Хатант интернэшнл баг -АПУ скайтел баг
Мөн Н секторт Хамаг Монгол баг, Т секторт М-Си-Эс Энержи баг, Л секторт АПУ Скайтел баг, В секторт Хатант Интернэшнл баг суух хуваарьтай байна.