Автомашинтай замын хажуу руу унаж хавчуулагдсан иргэнийг аварчээ

Автомашинтай замын хажуу руу унаж хавчуулагдсан иргэнийг аварчээ

"Toyota Land cruiser" маркын автомашин замын хажуу руу унаж, зорчигч эмэгтэй хавчуулагдсан байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан гэх дуудлагыг 04.10-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /27 настай, эрэгтэй/ "Toyota Land cruiser" загварын суудлын автомашиныг жолоодон замын хажуу руу унаж, зорчигч /нэр, нас, тодорхойгүй, 30 орчим насны эмэгтэй/ тээврийн хэрэгсэлд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.