Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны ирцийн мэдээллээр дараах гишүүд ирцээ бүртгүүлээгүй байна.
Тодруулбал, Б.Дэлгэрсайхан, Ж.Чинбүрэн, Г.Хосбаяр, Ц.Туваан, Б.Пунсалмаа, Х.Баттулга, Н.Номтойбаяр, Ч.Анар, Ц.Мөнхбат болон О.Алтангэрэл нар байна. Мөн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Г.Тэмүүлэн болон Л.Мөнхбаатар нар эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Дав.Цогтбаатар, Х.Болормаа, Б.Бат-Эрдэнэ нар чөлөө авсан байна.