Хуульч О.Батхүүг Ерөнхий сайд татварын зөвлөхөөрөө томилно

Хуульч О.Батхүүг Ерөнхий сайд татварын зөвлөхөөрөө томилно

Хуульч О.Батхүүг Ерөнхий сайд Н.Учралын татварын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр томилжээ. 

О.Батхүү нь өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг 2 хувийн татварыг хүчингүй болгохыг шаардсан олон нийтийн өргөдлийг санаачлан боловсруулж, УИХ-д хүргүүлсэн.  Энэхүү санаачилгын үргэлжлэл болгон УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй болгох бодлогоо албан ёсоор илэрхийлсэн бөгөөд О.Батхүүг зөвлөхөөр томилох нь уг бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах алхам гэж үзэж байна.