Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАН УИХ-ын намрын чуулганы эцэст завсарлага авсан. Уг нь тав хоногийн завсарлага авсан боловч өнөөдрийг хүртэл хууль зөрчөөд явж байна. Харбины гэрээний ард маш их зүйл байгаа. 2024 оны сонгууль, энэ олон засаг солигдож байгаа үйл явдал бүгд Харбины гэрээтэй холбоотой. Мухар төмөр зам, оффтейк гэрээнүүд явсаар байгаад Харбины гэрээнд хүргэсэн. Мөсөн уулын оргил болсон нэг зүйл бол гэрээний алдагдал, Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцүү, 34, 36 их наядын алдагдал байна гээд зүгээр нэг албан бичигнээс ил болж байна. Оюутолгойн сонсголыг олон жилийн дараа хийж болж байхад Харбины сонсголыг яагаад хийж болохгүй байгаа юм бэ. Хэрэв тухайн цагтаа сонсголуудаа хийж чадах юм бол ард түмэнд ирэх хор хохирол багасна. Энэ их хулгай, дээрэм арай багасна. Ард түмэн маш хүнд нөхцөлд байна. Гэтэл луйвар хулгай их явж байна. Тухайлбал, Ардчилсан намын сонгууль болж байхад Баянхонгорт монголын төмөр замын менежер маш их мөнгөтэй ирж байна. Энэ сонгуулийн эх үүсвэрийг тогтоомоор байна. Харбины сонсголыг хийх үү, үгүй юу гэдгийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэнэ. Өнөөдөр хэн нь луйвар хулгай хийгээд байгааг харна” хэмээн ярилаа.