Э.Даваанасан Азийн аварга боллоо

Э.Даваанасан Азийн аварга боллоо

2026 оны чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо дөрөвдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд барилдсан Азийн аваргын хошой хүрэл медальт Э.Даваанасан түрүүлж алтан медаль хүртлээ. Э.Даваанасан алтан медалийн төлөө Дэлхийн аваргын мөнгөн медальт Медет Кызыг ялж ААШТ-ийн аварга боллоо.