Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт үг хэлсэн юм.
Тэрбээр “Би 2007 онд намын даргад анх удаа нэр дэвшсэн. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн. Би намын дарга болбол дараалуулж ялна. Яаж энэ ялалтыг авчрах вэ гэвэл би бусад фракцаас хүмүүс авна гэсэн юм. Одоо манай намын удирдлагад таван хүн бий. Дөрөв нь нэг фракцынх. Намын дарга, бүлгийн дарга нь нэг хүн. Нийслэлийн АН-ын дарга мөн нэг фракцынх. Ерөнхий нарийн бичгийн дарга мөн адил. Энэ нам эрүүл байгаасай гэж би боддог. Ясухиро Накасонэ гэж Японы Ерөнхий сайдын намтрыг уншсан тул би үргэлж боддог. Дайнаас хойш таван жил Ерөнхий сайдаар ажилласан хүн. Бүх Засгийн газар нь нэг жил болоод огцорсон. Тэр хүнээс "Та яаж ийм удаан намын дарга, Ерөнхий сайд хийв" гэхэд би бусад фракцынх оролцоог бүрэн хангасан гэжээ. О.Цогтгэрэл намын дарга болоход би дэмжсэн. Гэхдээ та "Нэг Монгол" фракцыг төлөөлж гарч ирлээ. Би таныг дэмжинэ. Ерөнхий нарийн бичгийн даргаараа "Гранд Монгол" гээд өөр фракцаас хүн аваарай. Олон залуу бий гэж хэлсэн. Учир нь энэ ялалтын суурь юм. Нэг талын фракц болчхоор та зөв ч юм хийсэн, буруу ч юм хийсэн шүүмжлэл нь гал шиг явдаг. Бодлогын зөвлөлийн асуудлыг Улс төрийн зөвлөлд яриад явна. Тэр нь тусдаа асуудал. Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг. Үүнийг 10 гаруй амжилттай хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн. Э.Бат-Үүл үүнийг мэдэхийн дээдээр мэднэ. Ийм хүмүүс бий, манай намын Үндэсний бодлогын хорооны тал нь ийм хүмүүс байсан. Одоо 1/6 нь болсон Ж.Баттуул аа. Одоо эрүүл саруул залуучууд орж ирсэн. Чиний үгээр явахгүй. Ийм хүмүүс бий, манай намын Үндэсний бодлогын хорооны тал нь ийм хүмүүс байсан" гэв.
ВИДЕО: