ВИДЕО: Монгол артист Зола буюу Г.Золзаяа "Blackpink" хамтлагийн Жэннигийн шинэ сурталчилгаанд маникюрчнаар хамтран ажиллажээ

ВИДЕО: Монгол артист Зола буюу Г.Золзаяа "Blackpink" хамтлагийн Жэннигийн шинэ сурталчилгаанд маникюрчнаар хамтран ажиллажээ

Монгол артист Zola буюу Г.Золзаяа БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох BLACKPINK хамтлагийн Жэннигийн шинэ сурталчилгаанд маникюрчнаар хамтран ажиллажээ.

Монгол артист Zola нь Лос Анжелесын томоохон агентлагт харьяалагддаг бөгөөд өөрийн “NailbyZola” инстаграм хуудсаараа дамжуулан хамтран ажиллаж байсан уран бүтээлчдээ харуулдаг билээ.  Тэрбээр Jennie Kim ,Hailey Bieber, Sabrina Carpenter, Adele, Kendall Jenner, Kylie jennier, Beyonce гэх мэтчилэн дэлхийн алдартнуудтай хамтран ажилласан байдаг.

Тэгвэл саяхан Blackpink хамтлагийн гишүүн Жэнни “Beats by dre” чихэвчний брэндтэй хамтран сурталчилгаа гаргасан. Тэгвэл монгол артист Зола энэхүү сурталчилгаанд хамтран ажиллаж, Жэннигийн маникюрчнаар ажиллажээ.

ВИДЕО: