Биокомбинатын эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Биокомбинатын эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Туул гол үерийн аюултай түвшнээс 80 см даван үерлэж байна.  Одоогоор Ассем вилла, Маршлын гүүр орчимд нөхцөл байдал хэвийн байгаа бол Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим Туул гол хальсан нөхцөл байдал үүсжээ.

Тиймээс Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд буй 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэнээс 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй газарт хүрчээ.