Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хууль боловсруулагчдаас хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Х. Баттулга гэдэг хүнийг би чуулганд хэдэн удаа харснаа санахгүй байна. Байнгын хорооны хуралд бол нэг ч ирдэггүй. Австрали улсад хоёр сараас дээш хугацаанд хуралдаа ирэхгүй бол шууд суудал нь хүчингүй болдог. Латвид хуралдааныхаа талаас илүү хугацаанд суухгүй бол хөөдөг. Манайд ийм сахилга бат хэрэгтэй байна. Залуу гишүүд нь кнопчин болоод л, ах нар бол хувийн ажлаа хөөцөлдөөд явдаг нь үнэн. Гэхдээ энэ хууль парламентын дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой, сахилга бат муу байгаа учраас нэр хүнд унаж байгаа гэж асуудлыг нь зөв тодорхойлсон. Гэхдээ шийдэл чинь залхуу байна. Та бүхэн ерөөсөө хүнтэй л зууралдаад байна" гэлээ.
ВИДЕО: