Цахим орчинд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Ууганцэцэг нөхрөө хутгалсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 22:00 цаг орчимд иргэн “М” цагдаагийн байгууллагад хандан “бусдад хутгалуулсан” гэх гомдол гаргасан байна. Урьдчилсан мэдүүлгээр гуравдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө үл таних этгээдэд хутгалуулсан бөгөөд халдагчийг хараагүй гэж тайлбарласан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст шалгаж, холбогдох ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.