“Friends” цувралын жүжигчин Мэттью Перри-г үхэлд хүргэсэн кетамин худалдаалагч 15 жилийн хорих ял сонслоо

“Friends” цувралын жүжигчин Мэттью Перри-г үхэлд хүргэсэн кетамин худалдаалагч 15 жилийн хорих ял сонслоо

42 настай Жасвин Санга нь Мэттью Перрид кетамин худалдсан гэм буруугаа хүлээсэн бөгөөд түүнийг “Кетамины хатан хаан” хэмээн нэрлэдэг байсан байна. Прокурорын зүгээс түүнд 15 жилийн ял оноосныг шүүх хэвээр үлдээжээ. Тэрбээр уг хэрэгт холбогдон ял сонссон гурав дахь хүн болж байна.

Шүүхийн материалд дурдсанаар Мэттью Перри 2023 онд Лос-Анжелес дахь гэртээ нас барсан бөгөөд кетаминыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан нь тогтоогдсон юм. Тэрээр уг бодисыг сэтгэл гутралын эмчилгээнд эмчийн хяналтад хэрэглэж байсан ч зөвшөөрөгдсөн хэмжээнээс давуулан хэрэглэсэн нь үхэлд хүргэсэн байна. Мөрдөн шалгалтаар Жасвин Санга нь жүжигчнийг нас барахаас дөрөв хоногийн өмнө өндөр тунтай 25 шил кетаминыг 6000 ам.доллараар худалдсан нь тогтоогджээ. Мөн Перрийн эмч Сальвадор Пласенсиа кетамин нийлүүлснээ хүлээн зөвшөөрч, 2.5 жилийн хорих ял сонссон бол өөр нэг эмч найман сарын гэрийн хорионд байх шийтгэл авсан байна. Хэрэгт холбогдсон бусад хүмүүсийн шүүх хурал одоогоор хүлээгдэж байгаа аж.