Морин хуурчдын улсын уралдааныг Өмнөговь аймаг зохион байгууллаа

Морин хуурчдын улсын уралдааныг Өмнөговь аймаг зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит “Эгшиглэнт хуур” морин хуурчдын Улсын уралдаан Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү уралдаан нь улсын хэмжээнд хоёр дахь удаагаа, бүсийн хэмжээнд долоо дахь удаагаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд анх удаа зохион байгуулагдсан билээ. Тус уралдаанд Улаанбаатар хотоос тав, Увс аймгаас нэг, Говь-Алтай аймгаас нэг, Өвөрхангай аймгаас нэг, Сүхбаатар аймгаас нэг, Дорноговь аймгаас хоёр, Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос нэг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас нэг, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас нэг нийтдээ 19 сургалтын төвийн 137 оролцогч ур чадвараараа өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.