Э.Номундарь алтан медалийн төлөө Дэлхийн аварга Минакшитай тулалдана

Э.Номундарь алтан медалийн төлөө Дэлхийн аварга Минакшитай тулалдана

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож байгаа билээ. 

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Э.Номундарь Энэтхэгийн тамирчин, Дэлхийн аварга Минакши Минакшитай өнөөдөр аваргын төлөө тулалдана. Э.Номундарь хүрэл медалийн төлөөх тулалдаанд Вьетнамын тамирчныг, мөнгөн медалийн төлөө Казакстан улсын тамирчныг буулган авч финалд шалгарсан аж.