Хязгаар нутгийн малчид өөрсдөдөө зориулан старлинктэй интернэтийн цамхаг антен босгожээ

Хязгаар нутгийн малчид өөрсдөдөө зориулан старлинктэй интернэтийн цамхаг антен босгожээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчид Хангай багын Баянголд өөрсдөдөө зориулан старлинктэй интернэтийн цамхаг антен босгожээ.

"Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд, Япон, Филиппин зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын өндөр хурдны интернэтийн сүлжээг бий болгож байна. Тус төсөл Монгол Улсад хэрэгжсэнээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрд интернэт хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед мөн малчин тариаланчид, тээвэрчид, аялал жуулчлалын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд онц чухал ач холбогдолтой билээ.