Нийслэлээс эзэнгүй нохой, муурыг асрах байранд байлгаж байсан ч бүгдийг нь буцаан тавьжээ

Нийслэлээс эзэнгүй нохой, муурыг асрах байранд байлгаж байсан ч бүгдийг нь буцаан тавьжээ

Өмнөх жилүүдэд эзэнгүй муур нохойг буудан хөнөөдөг байсан. Өнгөрссөн жил гэхэд л нийт 80 мянга гаруй нохойг буудан хөнөөсөн гэсэн тоо баримт бий. Харин энэ жил "Тэжээвэр амьтны тухай хууль" батлагдсантай холбогдуулан эзэнгүй муур, нохойг түр асрамжлах байранд хүргэж, үржлийг нь хязгаарлах, асрамжлах ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Тухайн үед буюу хоёрдугаар сард нийт 600 орчим эзэнгүй муур, нохойг барьж түр асрамжлах байранд хүргэнэ гэж байсан боловч биднийг газар дээр нь очиж үзэхэд 60 орчим нохой л байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Улмаар бид НЗДТГ-тай холбогдож, уг асуудлыг тодруулахад, "одоогийн байдлаар асрамжлах байр хараахан бэлэн болоогүй байгаа тул бага жижиг нохой болон гөлөгийг л түр асрамжлах байранд аваачаад үлдсэнийг нь өмнөхийн адил буудан хөнөөж байгаа" гэх мэдээг өгч байв. 

Тэгвэл одоо "хар үнэгний аж ахуй"-д байрлах тус асрамжийн газарт байсан бүх нохойг буцаан эзгүй тавьсан талаар холбогдох эх сурвалжууд мэдээллээ. Эдгээр муур, нохойг амьдрах байраар хангах, хооллоход зарцуулах тусгайлсан төсөв байхгүй бөгөөд нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.