Олон нийтийн анхаарал баяр наадам, сонгуулийн дуулианд төвлөрсөн цаг үед сэм далимдуулж УИХ-аар ноцтой үр дагавартай, лоббины хуулиа батладаг. Энэ удаагийн парламентын гишүүд ч ач холбогдол, ирээдүйд гарах үр дагаврыг тооцохгүйгээр цаг давчуу гэх шалтгаанаар чухал хуулиудыг “машиндан” баталж байна.
-ЦӨӨН ШҮҮГЧИД ЗЭРЭГ ДЭВ ХЭРЭГГҮЙ ХЭМЭЭН 2019 ОНД ХАСЧ БАЙЖЭЭ-
Мөн лоббидож байж болзошгүй хуулиудыг нухацтай хэлэлцэлгүйгээр баталж байгаа юм. Угтаа бол парламентын засаглал нь манай улсын ардчилал, эрх чөлөөний баталгаа. Гэтэл энэ 76 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг стандарт бус явуулж парламентын нэр хүндийг унагаж, чадамж муутай харагдуулж байна. Одоогийн 76 гишүүн нь Монголын парламент биш бөгөөд тэд орж ирсэн шигээ явна. Ингэж түр байх хугацаандаа хуулийг дээдэлж ажиллана гэж тангараг өргөчхөөд хууль батлах үйл ажиллагааг үнэгүйдүүлж буй нь үнэхээр харамсалтай. Яг өнөөдрийн байдлаар УИХ-аар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг маш чухал хуулийг хэлэлцэж байна. Гэтэл гишүүд сонгуулиа л бодож, хууль батлах үйл ажиллагаагаа орхигдуулсаар. Тухайлбал, эдгээр өдөр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нарын өнгөрсөн сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх гэж байна.
Гэтэл энэ хуулиар 2019 онд тус хуулиас хасаад батлачихсан шүүгчийн зэрэг дэвийг сэргээх мөн Шүүхийн академи гэх институдыг шинээр байгуулах гэж байна.
Тухайлбал, тус хуулийн 4/46 дугаар зүйлийн 46.9, 46.10 дахь хэсэг: “46.9 Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаал, хуульч мэргэжлээр болон тухайн шатны шүүхэд шүүгчээр ажилласан хугацааг харгалзан шүүгч Монгол Улсын шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дав олгох журмыг УИХ батална. 46.10 Шүүгч энэ хуулийн 43.1-д заасан үндэслэлээр доод шатны шүүхэд шилжин томилогдох, энэ хуулийн 43.3-т заасан үндэслэлээр адил шатны шүүхэд сэлгэн ажиллах тохиолдолд түүний зэрэг дэв буурахгүй гэх заалтыг нэмэлтээр оруулж өгч байна.
Угтаа бол энэ заалтыг 2019 онд Шүүхиийн тухай хуулиас хасчихсан байсан байна. Тухайн үедээ Монгол Улсын хэмжээнд 500 гаруй цөөн шүүгч бий бөгөөд энэ тохиолдолд зэрэг дэвний хэрэггүй гэж үзээд хассан байна. Гэтэл энэ удаа Д.Цогтбаатар нар дахин оруулж ирсэн нь шүүхийнхний лоббид орсных уу гэх хардлага байгаа юм. Шүүгч нарыг зэрэг дэвтэй болгохоор зүтгэж буй гол шалтгааны цалин бөгөөд зэрэг ахих тусам цалингийн хэмжээ өсдөг байна. Хууль зүйн байнгын хороогоор тус хуулийг хэлэлцэх шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр эсэргүүцэж, болохгүй гээд хассан заалтыг эргүүлэн оруулж ирлээ, энэ бол лобби гэх агуулгатай шүүмжлэлийг хэлсэн юм. Хуулийг ЭНД дарж унших.
-ЗЭРЭГ ДЭВТЭЙ БАЙХ ГОЛ ШАЛТГААН НЬ ЦАЛИНТАЙ ХОЛБООТОЙ-
Шүүгч нарын цалинтай холбоотойгоор 2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн “зэргийн” гэсний дараа “, зэрэг дэвийн” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.9 дэх заалтын “үнэлэх” гэсний дараа “, давж заалдах, анхан шатны шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг батлах, ажилтны ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд суурилсан урамшууллыг батлагдсан цалингийн санд багтаан тогтоох” гэж, 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт “шүүгчид” гэсний дараа “болон шүүхийн захиргааны ажилтанд” гэж, 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэгт “зэрэг зиндаа,” гэсний дараа “зэрэг дэв,” гэж, 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсгийн “орон тоог” гэсний дараа “, албан тушаалын цалингийн хэмжээг” гэж, 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалт, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэг, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “, буюу цаасан болон цахим хэлбэрээр” гэж, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Өргөдөл, мэдээллийг амаар, эсхүл бичгээр болон цахимаар гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн “шуудангаар” гэсний дараа “цахимаар,” гэж, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт “Гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй гэжээ. Үүнээс үзвэл өндөрм зэрэг дэвтэй шүүгч нь өндөр цалин авахад л уг заалтын агуулга оршиж байгаа аж.