Тэрбээр 2003 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, 2004 оны Афины олимпын мөнгөн медальт бөгөөд мэргэжлийн боксын WBA, WBC, IBF, IBO холбоодын дунд жингийн дэлхийн аваргаар тодорч, дэлхийн спортын түүхэнд өөрийн нэрийг мөнхөлсөн тамирчин юм.
Одоогоор Геннадий Головкин нь Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр энэ удаад Монголын боксын спортын үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай улсад зочилж байгаа бөгөөд “Аса арена”-д зохион байгуулагдаж буй насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг биечлэн үзэж сонирхох юм. Түүнийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга М.Баянмөнх урьсан байна.