Хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүй, хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөл үүсгэсэн гэж үзэн түүнийг огцруулахыг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар мэдээлсэн билээ.
Энэхүү өргөдлийг УИХ-ын дарга асан З.Энхболд гарын үсгээ зурсан талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Харин иргэн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний хариуд Хотын дарга Х.Нямбаатар З.Энхболдын талаар цахим орчинд хариу мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр “Энэ нөхөр л миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна. Өмч хувьчлалын луйвар эхлүүлсэн. Ичихгүй өөртөө, найздаа Олон улсын геологичдын объект, Баянгол зочид буудал, Талх чихрийн үйлдвэр, Мах комбинат, ХИД 1 гээд олон олон үнэгүйдүүлсэн хувьчлах ажлыг гардан хийсэн. Тавантолгойн нүүрсийг угаах нэрээр эрх мэдлээ ашиглаж говийн замыг экологийн доройтолд оруулсан. Женкогоо дахин дэвших эрхгүй болгосон. Чи Сод монголын Ц.Анандбазараас авсан Бага тэнгэрийн хаусандаа хуцалгүй хэвтэж байгаач. Ичихгүй шүү, худынхаа нэр дээр Хөдөө аж ахуйн яамнаас зээл авч Францаас ямаа авчирдаг. Ч.Сайханбилэг үнэн үг хэлсэн шүү. Амьдралдаа ганц сайн зүйл хийсэн” гэжээ.