ОХУ бензиний экспортдоо хориг тавилаа

ОХУ бензиний экспортдоо хориг тавилаа

ОХУ-ын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд бензин гадаад руу экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Тус хориг 2026 оны долоодугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Энэхүү хориг нь  улирлын чанартай эрэлт нэмэгдэж, хөдөө аж ахуйн ажил ид өрнөж буй энэ үед дотоодын шатахууны зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэж албаныхан тайлбарлажээ. Мөн Ойрх Дорнодын бүс нутаг дахь геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа нь ийнхүү хориг тавихад нөлөөлсөн байна. Гэхдээ уг хориг нь Засгийн газар хоорондын олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хийгддэг шатахууны нийлүүлэлтэд хамаарахгүй аж.

Эх сурвалж: Vedomosti