Нийтийн тээврийн зарим зогсоолд өөрчлөлт оржээ

Нийтийн тээврийн зарим зогсоолд өөрчлөлт оржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн “Икс апартмент” автобусны зогсоолын нэршлийг “ЭН ПИ ЭМ” болгон өөрчилсөн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Тус өөрчлөлт 2026 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг зогсоолоор дайран өнгөрдөг хэд хэдэн чиглэлийн автобусны буудлын нэр дагаад шинэчлэгдэж байна.

Тодруулбал, дараах чиглэлүүдийн зогсоолын нэршилд өөрчлөлт оржээ. Үүнд:

  • Ч:11 “Хужирбулангийн шинэ эцэс – Офицеруудын ордон”
  • Ч:26 “Тоосгоны үйлдвэр – Жанжин клуб”
  • Ч:31 “Улиастайн шинэ эцэс – Дэнжийн 1000-ын 4-р зогсоол”
  • Ч:32А “Улиастайн эцэс – Офицеруудын ордон”
  • Ч:36 “Гачууртын эцэс – Офицеруудын ордон”
  • Ч:83 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон”
  • М:1Б “Ботаник – Сүхбаатарын талбай”
  • Х:5 “10 шар байр – Офицеруудын ордон”
  • Х:12 “Хонхор эцэс – Офицеруудын ордон”



Өнөөдөр тахиа өдөр

12 цагийн өмнө