Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч С нь энэ сарын 25-ны /2026.03.25/ өдөр цэргийн ангийн тэмээн сүргээ эргүүлэхээр мотоциклтой яваад сураггүй алга болж, улмаар тав хоногийн дараа эсэн мэнд олдсон билээ.
Тухайн цэргийн алба хаагч мотоциклоосоо унаж, олон хоног хээр байсан гэх тул түүнийг Улаанбаатар хотод нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмгэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цэргийн алба хаагчийн биеийн байдал харьцангуй тогтворжиж, сайжирч байгаа аж.