Өчигдөр /2026.04.04/ Дональд Трамп Иранд өгсөн хэлэлцээр байгуулах хугацаа дуусахад 48 цаг үлдсэнийг анхааруулжээ.
Тэрбээр өмнө нь Иранд 10 хоногийн хугацаа өгч, гэрээ байгуулах эсвэл Ормузын хоолойг нээх шаардлага тавьсан бөгөөд энэ хугацаа дуусах дөхөж буйг онцолж “бүрэн там болгоход 48 цаг үлдлээ” хэмээн мэдэгджээ. Баасан гарагт Ираны зэвсэгт хүчин АНУ-ын F-15 байлдааны онгоцыг буудаж унагасан байна. Онгоцны хоёр нисгэгч шүхрээр бууснаас нэгийг нь АНУ-ын тусгай хүчнийхэн аварсан бол нөгөөг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ираны тал ч мөн уг нисгэгчийг хайж байгаа бөгөөд орон нутгийн иргэд оролцож байгаа талаар мэдээлжээ.
Эх сурвалж: AFP