Улсын аварга Г. Эрхэмбаярын нэрэмжит хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглоно

Улсын аварга Г. Эрхэмбаярын нэрэмжит хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглоно

Өнөөдөр /2026.04.05/  Сэлэнгэ аймагийн Мандал сумын харьяат, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулагдах гэж байна. Энэхүү барилдаанд Нямжавын Батсуурь, Батмөнхийн Орхонбаяр тэргүүтэй шилдэг 128 бөх зодоглоно.

Ташрамд дурдахад, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр нь 1921 оны Ардын хувьсгал-аас хойш төрсөн үндэсний бөхийн 22 дахь аварга бөгөөд 2013 онд Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын наадамд түрүүлж “Аварга” цол хүртсэн юм. Тэрбээр Сэлэнгэ нутгаас төрсөн анхны улсын аварга гэдгээрээ онцлогтой. Мөн түүний энэхүү амжилт нь улсын арслан Д.Данзан агсны 1933 оны улсын наадамд түрүүлснээс хойш 80 жилийн дараа Сэлэнгэ аймагт аваргын цол эргэн ирсэн түүхэн үйл явдал болсон билээ.




Өнөөдөр тахиа өдөр

10 цагийн өмнө