Хил хамгаалах байгууллагын марш-тусгай бэлтгэлийн тэмцээний уулын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байсан бүрэлдэхүүн замдаа худалдааны төвд түр саатжээ. Энэ үеэр тус төвийн үүдэнд хижээл насны иргэн гэнэт таталт өгч, ухаан алдан унасан байна.
Уг иргэн ойролцоогоор дөрвөн минут орчим ухаангүй байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0285, 0165 дугаар ангийн хилчид анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэд яаралтай арга хэмжээ авч, иргэний амь насыг аварч, улмаар эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.