"Tesla" компани дэлхийн цахилгаан автомашины борлуулалтыг тэргүүлж эхэллээ

"Tesla" компани дэлхийн цахилгаан автомашины борлуулалтыг тэргүүлж эхэллээ

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн энэ оны эхний улирлын борлуулалт өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөж, дэлхийн зах зээлд дахин тэргүүлэх байр сууриа эзэлжээ.

Тус компани нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд дэлхий даяар 358,023 ширхэг бүрэн цахилгаан автомашин нийлүүлсэн байна. Харин Хятадын BYD компанийн борлуулалт энэ хугацаанд 25.5 хувиар буурч, 310,389 автомашин борлуулжээ. BYD-ийн борлуулалт буурахад Хятадад төрөөс үзүүлдэг татаас багассан, мөн цахилгаан автомашинд ногдуулсан татвар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Үүний улмаас дотоодын зах зээл дэх эрэлт суларчээ. Харин Tesla компанийн хувьд дэлхийн зах зээлд тулгуурласан өргөн сүлжээ, мөн борлуулалтыг дэмжих уян хатан бодлого нь өсөлтөд нь эерэгээр нөлөөлсөн байна. Ялангуяа Шанхай дахь үйлдвэрээс нийлүүлэлт эрчимтэй өссөн нь гол хүчин зүйл болжээ. Tesla болон BYD компаниуд 2023 оноос хойш дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд Tesla дахин тэргүүллийг гартаа авлаа.