Өнөөдөр /2026.04.05/ төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Маргааш энэ сарын 06-наас Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, энэ сарын 07-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 06-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 07-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...+5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан байна. Энэ сарын 8, 9-нд буюу ирэх долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.