Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн гүүрний баруун талд хоёр машин мөргөлдсөн осол өнөөдөр /2024.05.27/ өглөө 06:00 цагийн үед гарсан байна. “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 18-41 насны хоёр хүн машины эд ангид хавчуулагдсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тэднийг гаргаж, 33-62 насны гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д тээвэрлэн хүргэжээ.
